- Актуар судлал
- Хөрөнгийн удирдлага
- Аудит
- Бизнесийн мэдээлэл зүй
- Санхүү/Санхүүгийн удирдлага
- Шүүх нягтлан бодох бүртгэл
- Олон улсын бизнес/худалдаа
- Олон улсын эрх зүй
- Олон улсын худалдаа
- Хөдөлмөрийн зах зээлийн эдийн засаг
- Улс төрийн эдийн засаг
Австралийн тэтгэлгээр суралцах хүмүүсийг хэрхэн сонгон шалгаруулдаг вэ?
Өргөдөл гаргагчдыг үнэлэхдээ тэдний мэргэжлийн болон хувь хүний чанарууд, академик түвшний чадамж, нэн ялангуяа Монгол Улсад тулгарч буй хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхэд оруулах үр нөлөөг харгалзана.
Болзол хангасан эсэхийг баталгаажуулах
Өргөдөл хүлээн авах хугацаа дууссаны дараа өргөдөл тус бүр тэтгэлгийн болзол хангасан эсэхийг шалгаж, бичиг баримтын бүрдүүлэлт, тэдгээрийн хүчинтэй эсэхийг нягтална.
Техникийн үнэлгээ
Болзол шалгуур хангасан өргөдлүүдийг Австралид бие даасан, хараат бус мэргэжилтнүүд үнэлж, эрэмбэлнэ.
Хураангуй нэрсийн жагсаалт гаргах
Монгол, Австралийн Засгийн газруудын тэргүүлэх чиглэлд нийцсэн курсэд сурахдаа Монгол Улсын хөгжилд тодорхой, бодитой хувь нэмэр оруулахаа хамгийн шилдгээр харуулж, болзол хангасан өргөдөл гаргагчдыг хураангуй нэрсийн жагсаалтад оруулна.
Ярилцлага
Хураангуй жагсаалтад багтсан өргөдөл гаргагчдыг ярилцлагад урина. Сонгон шалгаруулалтын болзол хангаж, Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах шилдэг санаа гаргасан өргөдөл гаргагчидтай комисс ярилцлага хийнэ.
Австралийн тэтгэлгийг санал болгох
Тэтгэлэгт нэр дэвшигчид сонгосон их сургуулиасаа Хөтөлбөрийн газраар дамжуулан хуваарь авч, Австралийн оюутны визний шаардлагыг хангасан нөхцөлд Австралийн тэтгэлэг хүртэх эрхтэй.